CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Патенттай 100 компаний талаас илүү нь Хятадынх

09-04-2018 15:19

БНХАУ-д блокчэйн технологи эрчимтэй хөгжиж байгааг IPRdaily-ийн тайланд онцолжээ.

Тус тайланд дурдсанаар блокчэйн технологитой холбоотой хамгийн олон зохиогчийн эрх эзэмшсэн 100 компанийн 57 нь Хятадын компани  байна. Жагсаалтыг Хятад, Америкийн компаниуд тэргүүлжээ. Мөн дэлхийн технологийн шилдэг 10 компаний тэн хагасыг Хятадууд эзэмшиж байгаа юм. Алибаба болон түүний охин компани 90 гаруй патент эзэмшдэгээрээ тэргүүлсэн бол удаах байранд БНХАУ-ын Ардын банк нь 44 патент, Tencent 40 патент, Fuzamei 39 патент, VeChain 38 патенттайгаар шилдэг аравт багтсан байна. Үүнээс гадна Хятадын технологийн томоохон компаний ихэнх нь шинээр гарч ирж буй технологид тулгуурладгийн зэрэгцээ патент эзэмшигчид ч технологийн салбарт илүү төвлөрсөн байдаг. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100