CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин гэргийн хамт зочид төлөөлөгчдөд оройн зоог барив

09-04-2018 11:23

 БНХАУ-ын дарга Ши Жиньпин гэргий Пэн Лиюаны хамт энэ сарын 3-нд Ардын их хурлын ордонд Хятад, Африкийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний хуралд оролцож байгаа төлөөлөгчид болон тэдний гэр бүлийнхэнд оройн зоог барилаа.
Халуун дотно уур амьсгал дунд болж өнгөрсөн энэхүү хүлээн авалтын үеэр тэрбээр зочидтойгоо дурсгалын зургаа авахуулсан байна. Ли  Кэчян, Ли Жаньшү, Ван Ян, Ван Хүнин, Жао Лэжи, Хань Жэн, Ван Чишань нарын Хятадын удирдлагууд тус арга хэмжээнд бүгд оролцжээ. Оройн зоогийн үеэр Ши Жиньпин дарга Африкийн зочид төлөөлөгчдөд хандан “12 жилийн дараа Африкийн удирдагчид Бээжинд дахин золгож байгаад баяртай байна” гээд Хятад Африкийн орнуудын найрамдал нөхөрлөл улам бүр зузаарч ард түмнүүдийн харилцан ойлголцол нэмэгдэж, хөгжил дэвшил хэмээх нэгэн зүгт харж байгаа энэ цаг үед энэхүү форум тохиолоо гэдгийг тодотгов. Мөн тэрбээр Хятад Африкийн хамтын ажилгааны "Найман их төсөл"-ийг хэрэгжүүлэн, "Нэг бүс нэг зам" санаачлагад нэгдэж өөдлөн урагшилж байгаа улс орны бүтээн байгуулалтад оюун ухаан хүч чадлаа зориулахыг уриалж Хятад Африкийн орнууд хамтдаа дэлхийн энх тайван, хамтын нөхөрлөлд хувь нэмрээ оруулан хөгжил дэвшлийг цогцлоон байгуулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100