CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад улс цахим худалдааны анхны хуулийг баталлаа

09-04-2018 14:52

 Хятад улсын баталсан цахим худалдааны анхны хуулинд тус бизнесийг эрхлэгчдэд хамаатай нэлээд хэдэн асуудлыг нарийвчлан тусгаж өгснийг People's Daily мэдээллэв.

 Тухайлбал, хэрэглэгчдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой бараа, үйлчилгээг цахим хуудсанд тавихгүй байхыг хуульчилсан бөгөөд энэхүү заалтыг зөрчсөн тохиолдолд тухайн бизнес эрхлэгч хариуцлага хүлээхээр тусгаж өгчээ. Цахим худалдааны платформ нь хэрэглэгчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд шаардлагатай арга хэмжээг авч чадаагүй бол 500 мянгаас 2 сая юаниар торгох юм. Шинэ хууль ирэх  жилийн 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100