CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Хөгжил дэвшил

Хөнгөн хийт онгоц зохион бүтээнэ

09-04-2018 15:35

 БНХАУ-ын “Aviation Industry Corporation of China” буюу AVIC компани зорчигч тээврийн хөнгөн хийт онгоц зохион бүтээхээр ажиллаж байна. 3.5 мянган шоо метрийн эзлэхүүн бүхий энэхүү онгоц 840 кг-ын ачааны даацтай бөгөөд нэг удаадаа 10 зорчигч тээвэрлэх боломжтой байх аж. Агаарт 24 цаг нисэх чадвартай, газрын хөрснөөс дээш гурван км орчим өндөрт 1000 км зайг туулах чадвартай гэнэ.

 Хөнгөн хийт онгоцыг орчин үед аялал жуулчлал болон алслагдсан газарт ачаа тээвэр хүргэхэд өргөн ашиглаж байгаа бөгөөд эдийн засагт хэмнэлттэй, аюулгүй, тухтай тээврийн хэрэгсэл гэж үнэлэгддэг.

 Хятадын ачаа болон зорчигч тээвэр, цэргийн зориулалтын нисэх онгоц үйлдвэрлэгч хамгийн том компани AVIC 2020 онд анхны хөнгөн хийт онгоцоо ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100