CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Хөгжил дэвшил

Хятад, Оросын онлайн худалдааны эргэлт нэмэгдлээ

09-03-2018 11:12

 Хятадаас Орос руу өдөрт хагас сая боодол илгээмж гарч байгаа талаар AliExpress онлайн худалдааны компани мэдээлэв.
Хятадын энэ компани Оросын хэрэглэгчдэд зориулан орос хэлээр худалдааны сайт нээн ажиллуулсанаар Оросын цахим худалдааны зах зээлд томоохон байр суурь эзэлж чаджээ. Оросын 20 сая орчим хүн AliExpress компаниар үйлчлүүлдэг нь одоогийн байдлаар хамгийн өндөр үзүүлэлт юм. Хятадын онлайн худалдааны бусад компаниуд ч ОХУ, Европын боомт хотуудад агуулахаа барьж, өөрсдийн сүлжээ дэлгүүрүүдээ нээх болсон нь тэндэхийн оршин суугчид Хятадын бараа бүтээгдэхүүнийг сонирхож байгаагийн илрэл юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100