CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Азийн спортын наадамд Хятад улс дахинтаа аваргалав

09-03-2018 13:24

Азийн спортын наадамд Хятад улс 10 дахь удаагаа аваргаллаа. Индонезийн нийслэл Жакарта хотод болсон Азийн спортын 18-р наадамд Хятадын баг тамирчид 132 алт, 92 мөнгө, 65 хүрэл, нийт 289 медаль хүртсэн юм.
Удаахь байранд Япон, Өмнөд Солонгос улсууд шалгарч Индонез улс 4-р байранд орлоо. Азийн спортын наадмыг дараагийнх нь 2022 онд БНХАУ-ын Ханжөү болтноо болох бөгөөд Жакартын наадмын хаалтын ёслол дээр туг далбаа, бэлгэ тэмдгийг Хятад улсад шилжүүлэв. 
2018 оны 8-р сарын 18-наас 9-р сарын 2-ны өдрүүдэд хүртэл Индонезийн Жакарта, Плембан хотод болсон тус наадамд Ази тивийн 45 улс орон, бүс нутгийн 10 мянга гаруй тамирчин 40 том төрөл, 67 салбар төрөл, 465 нэгж төрлийн тэмцээнд аваргын төлөө өрсөлдсөн юм. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100