CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ

09-03-2018 10:48

“<Нэг бүс нэг зам> төсөлтэй уялдуулан, шинжлэх ухааныг үйлдвэрлэлд нэвтрүүлэх замаар Алшаа аймгийг хөгжүүлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээ, эдийн засгийн форум ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Зүүн хошуунд эхэллээ.
Өнөө, маргааш хоёр өдөр үргэлжлэх тус арга хэмжээний нээлтэд ШХАБ-ын дэд нарийн бичгийн дарга асан Гао Пи Шэн, ШХАБ-ын Хууль эрхзүйн газрын орлогч дарга Ван Вэй, Хятадын бодлого төлөвлөлтийн газрын Эдийн засгийн товчооны дарга Бай Жин Фү, Алшаа зүүн хошууны дарга Гэ Мин нарын дарга удирдлагууд,Японы Шига их сургуулийн профессор Б.Бүрэнсайн, Английн Кэмбрижийн их сургуулийн профессор Э.Булаг тэргүүт эрдэмтэд оролцож үг хэлэв. Оролцогсод Хятад, Монгол, Орос гурван улсын эдийн засгийн коридор болон Торгоны замын чухал бүст байрладаг ӨМӨЗО-ны Алшаа аймгийг “Нэг бүс нэг зам” санаачлагатай уялдуулан хөгжүүлэх гарц боломжуудын талаар санал солилцох юм. ӨМӨЗО-ны Алшаа аймаг газарзүйн дээрх давуу талаа ашиглан “Нэг бүс нэг зам” төслийн хөрөнгө оруулалтаас хишиг хүртэн, нийгэм, соёл, эдийн засаг, аялал жуучлалын шинэлэг төслүүд эхлүүлэхийг чармайж байгаа билээ. Энэхүү үзэл санаагаа бодит ажил болгох үүднээс салбар бүрийн эрдэмтэн мэргэдийг нутаг орондоо урьж энэхүү хөгжлийн форумыг зохион байгуулж байгаа аж. 

Алшаа зүүн хошууны дарга Гэ Мин форумын нээлтэд үг хэлж байна

Алшаа зүүн хошууны орлогч дарга Бүрэнбаяр форумын нээлтэд үг хэлж байна

ӨМӨЗО-ны нэрт жүжигчин Н.Дэлгэр форумын үзэл санааг дэмжин гарын үсгээ зурав

 Японы Шига их сургуулийн профессор Б.Бүрэнсайн форумын үзэл санааг дэмжин гарын үсгээ зурав

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100