CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Цаг үе, үйл явдал

“Apple” шинэ бүтээгдэхүүнээ танилцуулна

08-31-2018 14:18

 “Apple” компани ирэх есдүгээр сарын 17-нд шинэ бүтээгдэхүүнүүдийнхээ танилцуулгыг АНУ-ын Калифорни мужийн Купертино хотод хийхээр товлосноо зарлав. Тэд “iPhone” гар утасны гурван шинэ хувилбар, “MacBook Air” зөөврийн компьютерийнхаа шинэ хувилбаруудыг танилцуулах аж.

 Гар утасны хувьд шинэ үйлдлүүд нэмэгдсэн, үнэ болоод хэмжээний хувьд өөр өөр байх гэнэ. Мөн энэ үеэр “Mac Mini” суурин компьютер, “Apple Watch” ухаалаг цагныхаа шинэ загварыг ч нийтэд танилцуулах юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100