CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ази Европийн экспод Борталын монголчууд амжилттай оролцлоо

08-31-2018 11:13

 Хятад-Ази Европын зургадугаар удаагийн экспо ШУӨЗО-ны төв Өрөмч хотноо энэ сарын 30-ны өдөр болж өнгөрлөө.
Энэхүү экспо Хятад улсаас Европ чиглэлийн торгоны замын эдийн засгийн чухал бүс ШУӨЗО-нд явагдаж байгаараа онцлогтой. Уг арга хэмжээний үеэр оролцогч талууд хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны чухал баримт бичгүүдэд гарын үсэг зуржээ. ШУӨЗО-ны Борталын Монгол үндэстний өөртөө засах Жөү тус экспод БНХАУ-ын болон ШУӨЗО-ны стандартыг бүрэн хангасан 13 төсөл оруулж 1 тэрбум 857 сая юанийн гэрээнд гарын үсэг зурсан байна. Эдгээр төсөл нь нэхмэл эдлэл, бэлэн хувцас, үр тариа, газрын тос зэрэг хөнгөн үйлдвэрийн болон хөдөө аж ахуйн салбарыг хамарчээ.

Борталын Монгол үндэстний өөртөө засах Жөүгийн намын хорооны нарийн бичгийн дарга Ань То болон Борталын Монгол үндэстний өөртөө засах Жөүгийн засгийн газрийн орлогч дарга Ли Шиньгуан нар экспогийн үеэр

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100