CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Сьерра Леоны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

08-31-2018 15:44

 БНХАУ-ын дарга Ши Жиньпин сарын 30-нд Бээжин дэх Ардын их хурлын ордонд Сьерра Леон улсын Ерөнхийлөгч Мадда Биог хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч нар ууламжлалт сайн нөхөрлөлийн харилцаагаа үргэлжлүүлж, бодит хамтын ажилагаагаа бүх талын стратегийн түншлэлийн харилцаа болгон  өргөтгөх талаар харилцан санал солилцож зөвшилцөлд хүрчээ. Хятад улсын дарга Ши Жиньпин Сьерра Леоны Ерөнхийлөгчийг Хятад-Африкийн хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулганд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалд нь амжилт хүсэв. Тэрбээр, “Хятад Сьерра Леоны уламжлалт харилцааг машид хүндэтгэдгээ илэрхийлээд хоёр орон дипломат харилцаатай болсон 47 жилийн хугацаанд жаргал зовлонгоо хамтатган сайн нөхдийн ёсоор өнөөдөрт ирснээ дурдав. Үүний жишээ болгож Эбола вирусын халдварийг таслан зогсооход хамтран ажиллаж олон улсын тавцанд сайшаагдсаныг онцоллоо. Мөн БНХАУ-ыг НҮБ-д элсэхэд Сьерра Леон дэмжсэнийг тусгайлан тэмдэглээд цаашдын хамтын ажиллагааг хоёр улсын ард түмний сайн сайхны төлөө урагшлуулахын төлөө хамтрахад ямагт бэлэн байна гэдгээ илэрхийллээ. 
Үүний хариуд Сьерра Леоны Ерөнхийлөгч Мадда Био, цаг хугацааны бодит шалгуурыг туулсан манай хоёр орны найрамдал нөхөрлөл улам бүр бэхжин өргөжиж байгаад баяртай байна гээд Хятадын төр засгаас Сьерра Леоны эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмэрт талархлаа илэрхийлэв. Мөн “Нэг бүс нэг зам” төсөлд идэвхитэй хамтрагч болохоо илэрхийлээд хамтын ажиллагаа цаашид амжилттай урагшилна гэдэгт итгэж байгаагаа хэллээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100