CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Хөгжил дэвшил

Компаниудад ногдуулах татвараа бууруулна

08-31-2018 14:11

 Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор компаниудад ногдуулах татврын хэмжээг бууруулах болсноо БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хурлын үеэр зарлажээ.

 Зах зээлийн байдал, санхүүгийн хүндрэлийн улмаас үйл ажиллагаа нь саарч, ажилчин, боловсон хүчнээ цомхотгоход хүрээд буй жижиг дунд үйлдвэрлэгчид, компанийг ийн дэмжиж буйгаа Ерөнхий сайд Ли Кэчян онцолсон байна. Татварын хөнгөлөлтөд хамрагдах компани, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тавигдах шаардлага болоод үзүүлэх хөнгөлөлтийн хэмжээг удахгүй олон нийтэд танилцуулна хэмээн “Синьхуа” агентлаг мэдээлэв.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100