Хүн тээврийн машинаас 4000 могой гарч иржээ
08-30-2018 14:07
Арваад хоногийн өмнө Хятадын Юннань мужийн Бо Шаны ойн цагдаа “Зэрлэг амьтдыг хууль бусаар улсын гүн рүү тээвэрлэх зөрчил гарч болзошгүйг анхаар” гэсэн мэдээлэл хүлээн авчээ. Үүний дагуу ажлын хэсэг байгуулж Ман Юань шалган нэвтрүүлэх цэгт тусгай хүч дайчлан ажиллуулсан байна. Гэтэл энэ сарын 23-нд Ман Юань шалган нэвтрүүлэх цэгт 100 гаруй хайрцагт хуваарилан савласан амьд могойнуудыг микро автобус маягийн бага оврын зорчигч тээврийн унаагаар авч явсан гурван сэжигтэн саатуулагджээ. Тэдний хоёр нь Юннань мужийн жолооны үнэмлэхтэйн зэрэгцээ бараа эзэмшигч Чэнь овогт нь Хүнань мужийн харъяат байв. Тэд нар уг машинд 400 гаруй могой бий гэсэн аман мэдүүлэг өгсөн ч 4000 орчим могой байсан нь шалгалтаар илэрчээ. Тэдгээрийн хүндийн жин нь 2823 кг татсан гэнэ. Мөн тэрхүү ачаанаас устахын ирмэгт ирээд байгаа кобра 2230, ман могой 463 гарч иржээ. Мөнгөн дүнгээр тооцвол 400 мянга гаруй юанийн өртөгтэй идэшний болон ховор төрлийн могойнууд байв. Тэдний ачиж явсан могойнуудыг амьтан хамгааллын төвд хүргэсэн бөгөөд хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.