CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Алшаагийн хөгжлийн ирээдүйн төлвийг ярилцана

08-30-2018 16:04

 Хятад, Монгол, Орос гурван улсын эдийн засгийн коридор болон Торгоны замын чухал бүст байрладаг ӨМӨЗО-ны Алшаа аймгийг “Нэг бүс нэг зам” санаачлагатай уялдуулан хөгжүүлэх гарц боломжуудын талаар санал солилцох хурал ирэх сарын 3-5-ны өдрүүдэд Алшаа Зүүн хошуунд болно.
ӨМӨЗО-ны Алшаа аймаг газарзүйн дээрх давуу талаа ашиглан “Нэг бүс нэг зам” төслийн хөрөнгө оруулалтаас хишиг хүртэн, нийгэм, соёл, эдийн засаг, аялал жуучлалын шинэлэг төслүүд эхлүүлэхийг чармайж байгаа билээ. Энэхүү үзэл санаагаа бодит ажил болгох үүднээс салбар бүрийн эрдэмтэн мэргэдийг нутаг орондоо урьж энэхүү хөгжлийн форумыг зохион байгуулахаар болжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100