CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Баарин монголчуудын соёлын наадам эхэллээ

08-30-2018 10:13

ӨМӨЗО-ны Улаанхад хотын Баарин баруун хошууны Соёлын наадмын нээлтийн ёслол энэ сарын 25-ны өдөр Засгийн ордны өмнөх талбайд боллоо.
Монгол ёс уламжлал, тэр дотроо баарин монголчуудын соёл, түүхийг сэргээн хөгжүүлж байгаа тус хошууны энэ удаагийн Соёлын наадмыг хошууны захиргаа, намын хорооноос эрхлэн зохион байгуулж байгаа юм байна.. Ирэх сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжлэх энэхүү арга хэмжээний хүрээнд “Баарин дууг хэн сайн дуулах вэ” уралдаан, бөхийн барилдаан, адуун соёлын найр, гүнжийн тахилга, гэрэл зургийн үзэсгэлэнгээс гадна биет болон биет бус соёлын өвийг олон нийтэд дэлгэн үзүүлэх зэрэг олон цуврал ажиллагаа болох ажээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100