CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Нэг бүс Нэг замын оюуны өмчийн хуралд баярын мэндчилгээ илгээв

08-29-2018 14:10

Энэ сарын 28-нд Бээжин хотноо эхэлсэн “Нэг бүс нэг зам” санаачлагын таван жилийн ойд зориулсан Оюуны өмчийг хамгаалах дээд чуулганд БНХАУ-ын дарга Ши Жиньпин баярын мэндчилгээ илгээлээ.
Хятад улс торгоны замын хөгжлийн бодлогынхоо хүрээнд “Нэг бүс нэг зам” төслийг санаачлан тус зам дагуух улс орнуудад хамтын ажиллагааны санал тавьсны дагуу энэхүү ажил дэлхий нийтийн анхаарлын төвд орсныг Ши Жиньпин дарга дурдаад “Нэг бүс нэг зам” төсөл нь энх тайван, хөгжил цэцэглэлт, нээлт ололт, соёл иргэншил, шинэчлэлд хүрэх хамтын нэг зам мөн гэдгийг онцолжээ. Тэрбээр цааш хэлэхдээ, “Оюуны өмчийн дүрэм, үүнийг хамгаалах тогтолцоо нь “Нэг бүс нэг зам” төслийн гол зарчим бөгөөд Хятад улс оюуны өмчийг хамгаалах ажлыг тууштай дэмжинэ” гэлээ.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100