CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад Африкийн форумын хэвлэл мэдээллийн төв

08-29-2018 16:41

Хятад Африкийн форумд зориулсан Хэвлэл мэдээллийн төв үйл ажиллагаагаа эхэллээ.
Бээжингийн олон улсын зочид буудалд байрлах тус Мэдээллийн төв нь ерөнхий үйлчилгээний газар болон мэдээлэл бэлтгэх, нийтлэх хэсэг, соёлын үзүүлбэрийн танхим зэрэг цогцолборуудаас бүрдэх бөгөөд тус форумтай холбоотой нийтлэл, нэвтрүүлгийг эндээс бэлтгэх бүрэн боломжтой юм байна.
Ирэх сарын 3-4-ний өдрүүдэд Бээжин хотноо болох Хятад Африкийн орнуудын дээд хэмжээний уулзалтыг Хятадын төдийгүй дэлхийн олон улс орны сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд анхааран ажиглаж байгаа билээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100