CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Шувуу төст үлэг гүрвэлийн араг яс илрүүлэв

08-28-2018 14:40

БНХАУ-ын Шинжаан Уйгарын автономит бүсээс шувуу төст үлэг гүрвэлийн чулуужсан араг яс илрүүлснээ олон улсын эрдэмтдийн баг мэдээлсэн байна. Юрийн галавын өмнөх Шохойн галавын үед буюу одоогоос 145 сая жилийн өмнө амьдарч байсан энэхүү амьтныг “Xiyunykus pengi” гэж одоогоор нэрийдээд буй.

Судлаачдын таамаглаж буйгаар, шувуу төст үлэг гүрвэл нь хурдан гүйх, мөлхөх чадвартай, жижиг амьтдаар хооллодог байсан гэнэ. Шувуу төст үлэг гүрвэлийн бас нэгэн араг ясыг 1990-ээд онд Аргентинд мөн илрүүлж байсан аж.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100