CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын “Бүс ба зам” төсөл 100 гаруй улстай хамтран ажиллаж байна

08-28-2018 14:55

 Хятад улсын “Нэг бүс-Нэг зам” санаачлага эхэлснээс хойших таван жилийн хугацаандаа нийт 100 гаруй улс, олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны 118 гэрээ байгуулжээ.

 Хөгжил дэвшлийн шинэ эрин үед хамтдаа хөгжиж, хамтдаа хожихын чухлыг эрт олж харсан Хятад улсын алсын хараатай энэхүү том бүтээн байгуулалтыг эхлүүлсний таван жилийн ойд зориулсан баярын хуралд оролцсон БНХАУ-ын дарга Ши Жиньпин ”Энэхүү төслийг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлж Нэг бүс-Нэг зам дагуух орнуудын ард түмэнд аз жаргал авчирч, хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогц байгуулахыг чармайна” хэмээн онцлон тэмдэглэлээ. “Нэг бүс нэг зам” төслийн Удирдах зөвлөлийн Ажлын албын дэд дарга Нин Жизэ өчигдөр Бээжинд болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Оны эхний зургаан сарын байдлаар, Хятад улс болон "Нэг бүс нэг зам" дагуух орнуудын хооронд худалдааны эргэлт нийтдээ 5 триллион ам доллароос давж, гадаадад шууд хөрөнгө оруулсан хэмжээ 70 тэрбум ам долларыг мөн давав” хэмээн мэдээллээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100