CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Адуун соёлын аян эхэллээ

08-28-2018 15:17

 Монгол адууны давуу талыг товойлгон сурталчилж, улмаар адуун соёл болон аж үйлдвэрийг хөгжүүлэн ӨМӨЗО-нд нэгэн шинэ брэнд үүсгэх зорилгоор Адуун срёлын долоо хоногийн аяныг эхлүүллээ.
Энэхүү арга хэмжээний нээлтийн ёслолд 1000 морин хуурч адууг магтсан аялгуу хуурдаж, 1000 бүжигчин “Адуучин” бүжгийг бүжиглэж, 200 морины үзүүлбэр үзүүлэв. Аяны хугацаанд урлагийн наадам, айрагны баяр, хүнсний яармаг, морин уралдаан, адуун соёлын үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээнүүд болох ажээ. БНХАУ-ын Засгийн газраас ӨМӨЗО-ны төв Хөххотыг “Олон улсын адууны нутаг” болгох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд үүний хүрээнд ирэх жил адуун соёлын талаар Азид өмнө нь зохиогдож байгаагүй маш том хэмжээний үзэсгэлэн гаргахаар төлөвлөөд байгаа юм. Энэхүү долоо хоногийн аян нь дээрх ажлын угтал ажээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100