CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Нэг зам нэг бүс”-ээс иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлнэ

08-28-2018 15:08

 “Нэг бүс нэг зам” санаачлагын таван жилийн ойн хуралд Ши Жиньпин дарга хэлэхдээ, “Энэхүү төсөл нь ямагт яриа хэлэлцээрээр баталгаажиж, үр ашгаа хамтран хуваалцах ёстой томоохон санаачлага юм. Хамгийн гол нь бид харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлж ард иргэдийн амьжиргаад бодит үр өгөөж хүртээхийг чухалчилж байна” гэлээ.
“Нэг зам нэг бүс” санаачлага нь даяаршиж буй дэлхий нийтийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, эрх мэдэл, үүрэг хариуцлагыг хамтад нь ухамсарлуулах зорилготой хамтын ажиллагааны томоохон талбар билээ. Хятад улс “Нэг бүс нэг зам”-ын дагуух улс орнуудтай хамтран ажиллахдаа яриа хэлэлцээр, зөвшилцлийн зарчмыг баримтлахаа ямагт мэдэгддэг. Ингэж харилцан сайн ойлголцсоноор нягт хамтран ажиллаж амжилт ялалтад хүрэхийн зэрэгцээ ашиг орлогоо нэмэгдүүлэх өргөн боломжийг тэдэнд санал болгодог юм.
“Нэг бүс нэг зам” санаачлагын таван жилийн ойн хурлыг ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн орлогч Ерөнхий сайд, “Бүс ба Зам” төслийн Удирдах зөвлөлийн дарга Хань Жэн эрхэлжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100