CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Сансрын хөлгийн бүхээгт теннис тогложээ

08-27-2018 11:45

Олон улсын сансрын станцын ажилтнууд сансарт анх удаа теннисний тэмцээн зохион байгуулжээ. Америк, Орос, Европийн холбоо, Канад, Бразилийн сансрын хамтарсан төслийн ажилтнууд жингүйдлийн нөхцөлд биеэ станцын эд ангиудтай бэхлэн тогтоож, алгын чинээ ракетаар теннис тоглосон байна. Бие нь хөвж дэгдэн, жингүйдлийн орчинд теннисний бөмбөгийг эзэмшихэд маш бэрхшээлтэй байсан ч тэмцээн онцгой сонирхолтой болж “тамирчид” сансрын хөлгийнхөө бяцхан бүхээгийг хөөр хөгжөөнөөр дүүргэжээ. Тэмцээний төгсгөлд хоёр тал ижил оноотой тэнцэж үлдсэн байна.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100