CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ван И-г Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн авч уулзав

08-27-2018 10:14

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-г Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсэх энэ сарын 25-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. 
Уулзалтын үеэр У.Хүрэлсүх, Ван И нар хоёр орны харилцаа хамтын ажиллагааны уламжлал болон цаашдын зорилтын талаар онцлон ярилцаж, хөрөнгө оруулалтын төслүүд болон айлчлалын үеэрх яриа хэлцлүүдийг бататган дүгнэлээ. Мөн өдөр Ван И сайд Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамт "Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл"-ийн нээлтийн ёслолд оролцож, Монгол улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай хамт "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлын "Нэг бүс нэг зам" шалган нэвтрүүлэх тусгай гарцтай танилцсан юм. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын талаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БХБ-ын сайд Х.Баделхан, нийслэлийн Засаг дарга С.Батболд, БНХАУ-ын талаас Гадаад хэргийн сайд эрхэмсэг ноён Ван И-г дагалдан Монгол Улсад айлчилж буй Хятад улсын Гадаад хэргийн дэд сайд Кун Шуань Юү, Худалдааны яамны туслах сайд Ли Чин Ган, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нарын албаны хүмүүс оролцлоо. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100