“Алибаба”-гийн орлого өсөв
08-24-2018 16:36
Хятадын интернэт худалдааны “Алибаба” компани энэ оны эхний зургаан сарын байдлаар 80.9 тэрбум юан буюу 12.2 тэрбум ам.долларын ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 61 хувиар өссөн үзүүлэлт гэж “Ройтерс” мэдээллээ.
Дээрх үзүүлэлтийг олон нийтэд мэдээлсний дараа компанийн хувьцааны ханш 3.7 хувиар өссөнийг санхүүгийн шинжээчид мөн онцолж байна. АНУ, Хятадын худалдааны асуудлаас үүдэн өнгөрсөн зургаа, долоодугаар сарын “Алибаба” компанийн үнэт цаасны ханш 15.6 хувиар буурч, хөрөнгө оруулагчид тус компанийн хувьцааг их хэмжээгээр худалдаж байсан ч одоогоор байдал тогтворжиж буй аж.