Хятад улс медалийн тоогоороо тэргүүлж байна
08-24-2018 13:44
Индонези улсын Жакарта болон Палембан хотод болж буй Азийн спортын 18-р наадамд Хятад улсын баг тамирчид 55 алт, 40 мөнгө, 21 хүрэл медаль хүртэж, нийт 116 медальтайгаар багуудын чансааг тэргүүлж байна.
Хоёрдугаар байрт Япон улсын баг 25 алт, 28 мөнгө, 33 хүрэл медальтайгаар жагсаж байгаа бол Өмнөд Солонгосын баг тамирчид 17 алт, 20 мөнгө, 27 хүрэл медалийн эзэн болж жагсаалтын гуравдугаар байрыг эзэлж байгаа ажээ. Эдгээр улсуудын араас Иран, Индонези, Тайланд, Умард Солонгос, Хятадын Тайвань, Узбекистан, Энэтхэг улсууд эхний аравт багтаж байна. Наймдугаар сарын 18-ны өдрөөс есдүгээр сарын 2 хүртэл үргэлжлэх уг наадамд 45 улс болон нутаг дэвсгэрийн 10 мянга гаруй тамирчин оролцож, спортын 40 төрлөөр өрсөлдөж байгаа ажээ.