CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Хөгжил дэвшил

Ухаалаг технологийн үзэсгэлэн нээгдэв

08-24-2018 16:20

 БНХАУ-ын Чунчин хотод ухаалаг технологи, мэдээллийн үзэсгэлэн нээгдлээ. Жил бүр уламжлал болгон зохиогдох энэхүү үзэсгэлэнгийн үеэр Хятадын олон улсын 500 орчим  компани шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологио танилцуулж, энэ салбарын мэргэжилтнүүд олон сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх аж. “Алибаба”, “Тенсент”, “Куалкомм” зэрэг компаниуд мэдээллийн нэгдсэн сүлжээ, зүйлийн интернэт, хиймэл оюун ухаан, тоон технологийн салбарт гаргасан бүтээлээ танилцуулж буйг хэвлэлүүд онцолсон байна.

 “Ухаалаг Хятад” нэрийн дор болж буй үзэсгэлэнд салбарын мэргэжилтнүүд, эрдэмтдээс гадна хөрөнгө оруулагчид, Лаос, Сингапур зэрэг Азийн орнуудын өндөр албан тушаалтнууд  хүрэлцэн ирсэн.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100