CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Ширэнгэн ойгоос шинэ омог олджээ

08-24-2018 13:39

 Бразилын уугуул иргэдийг хамгаалах Засгийн газрын “Funai” агентлаг тус улсын баруун хойд нутгийн ширэнгэн ойгоос нэгэн шинэ омгийг олж илрүүлсэн тухайгаа мэдээллээ. 

 Перутай залгадаг хилийн ойролцоох Амазоны ширэнгэн ойн төв хэсэгт дроноор дүрс бичлэг хийх явцдаа тэднийг олсон байна. Камерт өртсөн нум сум бүхий 16 “эртний” анчинг өмнө нь харагдаагүй шинэ омгийнх хэмээн тэд мэдэгджээ. Бразил даяар гадаад ертөнцөөс тусгаарлагдсан нутгийн уугуул иргэдээс бүрдсэн 100 гаруй омог байдаг юм байна. Өмнө нь тусгаарлагдсан омгийн гишүүд гадны хүмүүстэй уулзсанаас болж халдварт өвчин омогт тархаж байсантай холбогдуулан шинжээчид дүрс бичлэгт буусан уугуул иргэдтэй шууд холбоо тогтоохоос зайлсхийжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100