CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бээжинд олон улсын номын яармаг эхэллээ

08-23-2018 14:35

 Бээжингийн олон улсын номын яармаг худалдаа албан ёсоор нээлтээ хийлээ. Дэлхийн 70 гаруй орны хэвлэлийн газар, ном зохиогчид оролцдог Азийн томоохон яармаг худалдаа энэ сарын 26-ныг хүртэл Бээжингийн олон улсын үзэсгэлэнгийн төвд үргэлжлэх юм.

 2017 оноос хойш гарсан ном, сонин, тогтмол хэвлэл, мультимедиа сэтгүүл, кино, технологийн дэвшилтэт бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, бичиг хэргийн эдлэлийн яармаг худалдаанаас гадна уншигч, зохиогчдын дунд хийх уулзалт зэрэг олон төрлийн арга хэмжээг энэхүү үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100