CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Эль-Сальвадортой дипломат харилцаа тогтоолоо

08-22-2018 11:30

 БНХАУ-ын дипломат харилцаа тогтоосон 172 дахь улс Эль-Сальвадор боллоо. Хятадын Гадаад хэргийн сайд Ван И, Эл Сальвадорын Гадаад хэргийн сайд Карлос Кастанеда нар БНХАУ, БНЭСУ хооронд дипломат харилцаа тогтоох хэлэлцээрт өчигдөр гарын үсэг зурсан талаар Синьхуа агентлаг мэдээлэв.
Хоёр улс ийнхүү дипломат харилцаа тогтоосноор бие биенийхээ бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, түрэмгийлэл болон дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг үгүйсгэн, эрх тэгш, харилцан ашигтай, энх тайвнаар зэрэгцэн орших зарчмыг баталгаажуулж байгаа юм. БНХАУ дэлхийн 172 улстай дипломат харилцаатай, 162 улсад Элчин сайдын яамтай билээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100