CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Санхүүгийн шүүх нээгдлээ

08-22-2018 16:50

БНХАУ-ын Шанхай хотод санхүүгийн гэмт хэргүүдийг тусгайлан авч хэлэлцэх, шүүх нэгж албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Бизнесийн хэлэлцээр, үүнтэй холбоотой маргаан, үнэт цаас, даатгал, хөрөнгийн биржийн гүйлгээ, санхүү, зээлийн үйлчилгээтэй холбоотой маргаан, хэргүүдийг тэнд хэлэлцэх аж.

Сүүлийн жилүүдэд ийм төрлийн маргаан, гомдол, өргөдөл олноор гарах болсон бөгөөд тухайлбал, 2017 онд Шанхай хотын шүүхүүд санхүүгийн холбогдолтой  180 мянга орчим хэргийг хэлэлцсэн байна. Энэхүү нөхцөлийг үндэслэн зөвхөн банк, санхүүтэй холбоотой хэргийг хэлэлцэх нэгж байгуулах шийдвэр гаргажээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100