Интернэт хэрэглэгчийн тоо 800 саяд хүрлээ
08-22-2018 16:54
Хятадын интернэт хэрэглэгчийн тоо энэ оны эхний зургаан сард 3.8 хувиар буюу 30 саяар нэмэгдэж, 802 саяд хүрсэн байна. Тус улсын интернэт мэдээллийн төвийн тоо баримтаас харвал, нийт хэрэглэгчийн талаас илүү хувьд буюу 58 нь суурин интернэтийн сүлжээтэй газар амьдардаг аж. Харин гар утас, таблет ашиглаж хөдөлгөөнт интернэт ашигладаг хүмүүсийн тоо нийт хэрэглэгчийн 98 хувийг эзэлж буй.
Түүнчлэн, гар утсаа ашиглан төлбөр тооцоо хийдэг хүмүүсийн тоо өнгөрсөн оны сүүлчтэй харьцуулахад мөн л өсөж, зургаан хувиар нэмэгджээ. Гар утас, олон нийтийн сүлжээний төлбөрт үйлчилгээнүүд дундаас унадаг дугуйн түрээс, такси дуудлага, тасалбар захиалга, хоол захиалгын үйлчилгээг хэрэглэгчид хамгийн их сонгож байна.