CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин эмгэнэл илэрхийлэв

08-21-2018 10:30

Хятад улсын дарга Ши Жиньпин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннаны таалал төгссөнд эмгэнэн гашуудаж байгаагаа илэрхийлж цахилгаан утас илгээлээ.
Эмгэнэлийн цахилгаанд, “Кофи Аннан агсан бол Хятадын ард түмний эрхэм найз нөхөр байсан юм. Түүнийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаанд БНХАУ-НҮБ-ын хоорондын харилцаа бүх талаар эрчимжсэн түүхтэй” хэмээн онцолжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан өнгөрөгч бямба гаригт 80 насандаа Швейцарт таалал төгссөн юм. Тэрээр 1997 оны нэгдүгээр сарын 1-нд НҮБ-ын ажилтнууд дундаас сонгогдсон анхны Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажилдаа орсон бөгөөд 2006 оны 12 сард НҮБ-ын ЕНБД-ын хувьд тавьсан сүүлчийн илтгэлдээ АНУ-ын бодлогыг шүүмжилсэн байдаг. Хүмүүс түүнийг тус байгууллагад хэдхэн жил л ажиллах байх гэж бодож байсан ч тэрээр бүхий л амьдралаа зориулсан нэгэн байлаа. Кофи Аннан 2001 онд Энх тайвны Нобелийн шагнал хүртжээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100