CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Малайзын Ерөнхий сайдыг хүлээн авч уулзав

08-21-2018 13:36

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 8-р сарын 20-ны өдөр Бээжинд Малайзын  Ерөнхий сайд Махатхир бин Мохамадыг хүлээн авч уулзав.
Ши Жиньпин дарга уулзалтын эхэнд Хятад Малайзын харилцаа хамтын ажиллагаа идэвхитэй хөгжиж байгааг онцлон тэмдэглээд сүүлийн үед Малайз улс БНХАУ-ын “Нэг бүс нэг зам” санаачлагыг тууштай дэмжин тус төслийн үйл явцад зүтгэл гарган оролцож байгаад талархал илэрхийллээ. Мөн цаашид стратегийн түншлэлийн харилцаагаа улам гүнзгийрүүлж бүс нутгийн хөгжлийн ирээдүйд хамтын хувь нэмрээ оруулахын зэрэгцээ далайн “Торгоны зам”-ын төсөлд амжилттай хамтран ажиллахыг уриаллаа.
Майлайзын Ерөнхий сайд хариуд нь, худалдааны хамгийн томоохон түнш Хятад улстай бид бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулан хөгжүүлэхийг чухалчилж байна гээд цаашид Хятадын хөгжил дэвшлийн ололт амжилт, аж үйлдвэрийн салбарын шинэчлэл, бизнесийн олон талт хамтын ажиллагаанд түшиглэнэ гэдгээ хэллээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100