CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Усан дотор шоо эвлүүлж дээд амжилт тогтоолоо

08-21-2018 14:57

Гүржийн иргэн Вако Марчилашвили усан дотор Рубикийн зургаан шоог нэг минут, 44 секундын хугацаанд эвлүүлж, Гиннесийн дээд амжилтын номд бүртгүүлжээ.

18 настай хүү Тбилисийн усан паркт Гиннесийн дээд амжилт бүртгэх комиссын төлөөлөгчдийн нүдэн дээр энэхүү амжилтыг тогтоосон бөгөөд  усанд, амьсгал авах боломжгүй нөхцөлд хамгийн олон шоог хамгийн богино хугацаанд эвлүүлснээрээ ийн бүртгэгдсэн байна. Түүнээс өмнө Америкийн иргэн Энтони Брукс усан дотор 78 секундын дотор таван шоо эвлүүлж дээд амжилт тогтоож байжээ.

Дашрамд өгүүлэхэд, рубикийн шоог ердийн нөхцөлд хамгийн хурдан эвлүүлэх дээд амжилтыг 15 настай, Патрик Понс хэмээх америк хүү өнгөрсөн онд тогтоосон бөгөөд тэрбээр 4.69 секундэд эвлүүлж чадсан юм. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100