CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Бээжингийн олимпт хоккей оруулна

08-21-2018 11:17

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болох 2022 оны өвлийн олимпийн наадамд хоккейн төрлийг оруулахаар болсноо Олон улсын олимпийн хороо мэдэгдлээ.
 Хоккейн төрлийг өвлийн олимпоос хасна гэж Олон улсын хоккейн холбооны ерөнхийлөгч Рене Фасел мэдэгдсэнийг TSN, NBC телевизийн хоккейн тайлбарлагч Горд Милер твиттер хуудсаараа мэдээлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор хоккейн төрлийг олимпоос хасна гэсэн яриа олны анхаарлыг татаад байсан юм. "Олон улсын олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөл долдугаар сарын 18-нд хуралдаж "Бээжин-2022" олимпын хөтөлбөрт хоккейн төрлийг оруулахаар болсон бөгөөд хүйсийн тэгш байдлыг хангах үүднээс эмэгтэй төрлийг нэмж оруулсан гэж мэдэгдэлд дурджээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100