CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Гурван улсын эдийн засгийн чуулга уулзалт боллоо

08-20-2018 14:33

Хятад, Монгол, Орос гурван улсын худалдаа эдийн засгийн ээлжит форум өнгөрөгч амралтын өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хотод боллоо.
Энэ удаагийн чуулга уулзалтад гурван улсын худалдааны салбарын төлөөлөгч 3000 гаруй оролцож 8.3 тэрбум юанийн 11 төслийн гэрээнд гарын үсэг зурсан байна. Тэдгээр нь аялал жуулчлал, өндөр технологи, хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний тоо хэмжээг олшруулах, харилцан солилцоход зориулагдсан хөрөнгө оруулалтын томоохон төслүүд ажээ. Мөн үеэр гурван улсын худалдааны үзэсгэлэн яармагийн албан ёсны нээлтийн ёслолыг хийсэн бөгөөд тус яармаг энэ сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100