CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Өвөр Монголын спортын их наадам үргэлжилж байна

08-20-2018 14:42

Өнгөрөгч бямба гаригт нээлтээ хийсэн ӨМӨЗО-ы спортын хамгийн том арга хэмжээ болох Биеийн тамирын их наадам үргэлжилж байна.  Улаанцав хотын Жинин шинэ хотод болж буй Өвөр Монголын спортын 14-р их наадмын энэ удаагийнхад 12 аймаг хотын 21 их дээд сургуулийн 33 багийн 16 мянган тамирчин оролцож байгаа юм. 1959 оноос эхлэн дөрвөн жил тутамд зохиогдож ирсэн тус арга хэмжээ нь спортын 20 гаруй төрлөөр хурд хүч, авъяас чадвараа сорьдог ажээ. Биеийн тамирын их наадам энэ сарын 26-нд өндөрлөж шилдгүүдээ тодруулна. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100