CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Камбожийн Ардын намын даргад баярын цахилгаан илгээв

08-16-2018 14:27

 Энэ сарын 15-нд ХКН-ын дарга Ши Жиньпин Камбожийн Ардын нам сонгуульд дахин ялалт байгуулсанд баяр хүргэн намын дарга Хүн Сэнд баярын цахилгаан илгээв. Энэ нь Камбожийн зургаа дахь удаагийн сонгууль юм.
Дарга Ши Жиньпин: Хүн Сэн тэргүүн сайдын үед Камбожийн засгийн газар зөв оновчтой удирдлагаар хангагдаж улс төр, эдийн засгийн хөгжил нь илт сайжран, олон улсын тавцанд нэр хүнд нь өссөөр байна. Бусад салбарын хөгжил ч дэвшилттэй байгаад бид баяртай байдаг. Камбожийн Ардын нам улс орноо өөрсдийн онцлогт тохирсон хөгжлийн замаар удирдан чиглүүлж, ард иргэдээ бэлжүүлэн хөрөнгөжүүлж,бүс нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна. ХКН Камбожийн Ардын нам хоорондын харилцаа хамтын ажиллагаа нөхөрсөг байдлыг бид машид чухалчилдаг. Хоёр намын энэхүү харилцаа нь улс төрийн хамтын ажиллагаа бөгөөд Хятад Камбож улсууд стратегийн түвшинд бүх талын хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлж, хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцыг байгуулан, хоёр орны ард иргэдэд хүртээмжтэй төрийн бодлогоор бүс нутаг болон дэлхийн энх тайван тогтвортой хөгжил хувь нэмрээ оруулахын төлөө байна гэжээ.
Мөн өдөр Ерөнхий сайд Ли Кэчян мөн Камбожийн тэргүүн сайд Хүн Сэнд баярын цахилгаан илгээв.
Тэрбээр уг цахилгаандаа: Хятад Камбож хоёр улс найрсаг хөрш, сайн анд нөхөд билээ. Камбож улс өөрсдийн онцлогт тохирсон хөгжлийн замаар замнахыг Хятад улс ямагт дэмжсээр ирсэн. Танай улс тогтвортой байдлаа хамгаалан хөгжил дэвшлээ урагшлуулан, ард иргэдээ чинээлэгжүүлэхийг бид дэмжиж байна. Камбожтай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буй баярт мөчид хоёр орны бүх талын стратегийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэн, хамтаар хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцыг байгуулцгаая гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100