CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Шувуунаас хамгаалах шинэ арга

08-16-2018 15:14

Нисэж яваа шувуу онгоцны сэнс, эд анги руу орсноос үүдсэн осол нэг бус удаа тохиолддогийг харгалзан ийм явдал гарахаас хамгаалахын тулд судлаачид шинэ арга боловсруулснаа танилцууллаа. Солонгосын өндөр технологийн мэргэжилтнүүд дроноор шувууд үргээхийг санал болгож байна. Нисэх онгоцны буудал, нислэгийн зурвас, онгоц хөөрөх, буух үе замд шувуутай төстэй дрон нисгэснээр шувуудад аюул учруулгүйгээр үргээж болно гэж тэд үзэж буй. Шувууд сүргээрээ нисэж байхдаа нэг нь чиглэлээ өөрчлөн нисэхэд бусад нь дагадгийг харгалзан тэдний нисэж буй чиглэлийг өөрчлөх төхөөрөмж зохион бүтээсэн байна. Шувууны нисэж буй чиглэлийг өөрчлөх дроныг газраас удирдаж, мэдээллийг нь хянах бөгөөд энэ нь илүү амар, үр дүнтэй арга гэж тэд мэдэгдэж буй.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100