CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хоолны дэглэм эрчүүдэд илүү нөлөөлдөг

08-16-2018 15:29

 Жингээ хаях, барихад зориулсан хоолны дэглэм эрэгтэй хүмүүст илүү сайн нөлөөлдөгийг Копенгагены их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Илүүдэл жинтэй 2000 хүний дунд хийсэн судалгаанаас харвал найман долоо хоногийн турш хоолны дэглэм барьсан эрчүүд бүсгүйчүүдийг бодвол жин илүү хаясан тухай судлаачид онцолж буй юм. Түүнээс гадна зүрхний үйл ажиллагаа нь сайжирч, цусан дахь чихрийн хэмжээ хурдан тогтмолжсон байна.
Харин эмэгтэй хүмүүсийн бие махбодид хоолны дэглэм илүү удаан нөлөөлдөг аж. Бага илчлэгтэй хоол идэж, хүнсэндээ ногоо, загасны мах түлхүү хэрэглэх хоолны дэглэмийг хоёр сарын турш барьсан эрчүүд жингээ 11.8 хувиар бууруулсан бол эмэгтэйчүүдийн хувьд эл үзүүлэлт 10.3 хувьтай байв.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100