CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Унтаж байхдаа суралцаж болно

08-16-2018 15:37

 XX зуунд хүн унтаж байхдаа хүлээж авсан мэдээллээ тогтоож, ой санамжиндаа хадгалж чаддаг гэж үздэг байсан нь шинжлэх ухааны үндэслэлтэйг судлаачид мэдэгдэж байна. Гипнопеди буюу унтаж байхад нь хүнд мэдээлэл дамжуулах арга нь шинэ хэл сурах, сонсголоо сайжруулахад тустайг Брюсселийн их сургуулийн биологчид онцолж буй.
Хүнийг унтаж амарч байх үед хөгжим, дуу сонсгож, тархины үйл ажиллагааны идэвхижлийг нь судалсан тэд “Хүн нойрондоо аливаа мэдээллийг хүлээж авах боломжтой. Гэхдээ сэрээд энэхүү мэдээллээ хэрхэн эргүүлэн санаж байгаа нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Тархины үйл ажиллагаа нь хэвийн, ой санамж сайтай хүн зүүдэндээ сонссон дууны үгийг хэсэг хугацааны дараа дахин сонсоход илүү хурдан тогтоох боломжтой” гэж мэдэгджээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100