CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Кэмбрижид анхны хятад цэцэрлэгт хүрээлэн нээгдлээ

08-15-2018 11:35

 Кембрижийн их сургуульд Хятадын Шю Жи Мо яруу найрагчид зориулсан  хөшөө байдаг. Тэгвэл энэ сарын 10-ны өдөр Шю Жи Мо яруу найрагчийн нэрэмжит дөрөв дэх удаагийн наадам дээр түүний хөшөөний дэргэд “Шю Жи Мо цэцэрлэгт хүрээлэн”-г албан ёсоор нээлтээ хийжээ. Энэ нь тус сургуулийн түүхэн дэх анхны хятад хэв маяг бүхий цэцэрлэгт хүрээлэн аж. Түүнчлэн цэцэрлэгийн дизайнд бумба болон буддын шашны ойлголтыг тусгасан байна. Мөн цэцэрлэгийн төвд хар болон цагаанаар арга, билгийг бүтээж, голд нь яруу найрагчийн “Баяртай, Кэмбриж” шүлгийг англи, хятадаар сийлжээ.
 Дашрамд сонирхуулахад, Шю Жи Мо нь 1897 онд Жөжян мужид төрсөн бөгөөд Кэмбрижид сурч байхдаа ихэнх шүлгээ бичиж, англи, франц яруу найрагчдын бүтээлийг орчуулж байжээ. Тэрбээр Хятадын яруу найрагт анх романтик хэв маягийг нэвтрүүлсэн аж. Онгоцны ослоор 34-хөн насандаа амиа алдсан түүний дурсгалыг Кэмбрижийн их сургууль хүндэтгэн, “Баяртай, Кэмбриж” шүлгийг нь гантиг чулуун дээр сийлэн мөнхөлжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100