CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Бяцхан зохиолчид мэдлэг мэдээллээр цэнэглэгдэв

08-15-2018 14:21

ӨМӨЗО-ны Үндэстний хүүхэд залуусын сэтгүүлийн нэгдсэн редакци, халамж тэтгэлгийн “Цоморлиг” сангаас бяцхан зохиолчдын уулзалт зохион байгууллаа.
Бяцхан зохиолчдын арга хэмжээнд Өвөр Монголын 12 аймаг, хотоос багш сурагч нийлсэн 100 гаруй төлөөлөгч хүрэлцэн иржээ. Тэд нэртэй зохиолчдын лекц илтгэлийг сонсож, урлан бичих сургалтад хамрагдсаны зэрэгцээ Өвөр Монголын техник мэргэжлийн ордон гэх мэт байгууллага, музей үзмэрийн газруудаар зочлон, мэдлэг мэдээллээ тэлэв. Гурав хоног үргэлжлэх энэхүү зуслан цугларалтад ӨМӨЗО-ны Үндэстний хүүхэд залуусын сэтгүүлийн идэвхитэн бичигч хүүхдүүд багш нарынхаа хамт хамрагджээ.
Халамж тэтгэлгийн “Цоморлиг” сан нь үндэстний цөөнхийн амьдрал ахуй гачигдалтай хүүхэд залуусын боловсролыг дэмжих зорилгоор 2017 оны 10 сард байгуулагдсан юм. Тэд Өвөр Монголын 12 аймаг хотын ядуу амьдралтай айлын хүүхдүүдийг тодорхой шалгуураар сонгон авч тэтгэлэгт хамруулсны зэрэгцээ боловсрол мэдлэгийг нь тэлэх олон талт ажлууд зохион байгуулдгийн нэг нь энэ юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100