CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Хөгжил дэвшил

Үхэх цагийг урьдчилан мэдэж болно

08-14-2018 14:47

Амьд биетийн дотор явагдаж буй биологийн үйл явцын давтамжийг илэрхийлэх маркерыг судалсан Оакландын их сургуулийн эрдэмтэд ялааны үхэх цагийг тооцоолон гаргаж чадсан байна.Тэдний онцолж буйгаар, амьд биетийн биологийн цаг, хэмнэл хэвийн бол удаан оршин тогтнодог, харин үхэл нь ойртох үед энэхүү хэмнэл алдагддаг гэнэ.
10,30, 50 өдрийн настай ялаануудын биологийн хэмнэл алдагдаж, биеийн эсийнх нь үйл ажиллагаа идэвхгүй болж эхэлснээс дөрөв хоногийн дараа тэд үхсэн аж. “Бүхий л амьд биет, тэр дундаа хүний эсэд ч ийм үзэгдэл ажиглагдах боломжтой. Тухайлбал, өндөр настай хүний биологийн цаг алдагдаж, нойргүйдэх, тархины эс идэвхгүйжих үйл явц үүний нэг баталгаа” гэж судлаачид онцолжээ.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100