CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Халуун чинжүүний үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулна

08-14-2018 14:40

 БНХАУ-ын Гүйжөү мужийн Зүнь И хот халуун чинжүүний үйлдвэрлэлийн салбарыг эрчимтэй хөгжүүлж, аж үйлдвэрийн гинжин холбоог сайжруулан, брэндийг бий болгоход чиглэх болсон талаар Синьхуа агентлаг мэдээлжээ. Одоогийн байдлаар Зүнь И хот халуун чинжүүний тариалалтын 2 сая мүү гаруй (нэг мү нь нэг га газрыг 16 хуваасны нэгтэй тэнцэнэ) талбайтай бөгөөд энэ чиглэлээр боловсруулалт хийдэг 40 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг аж. Мөн бүтээгдэхүүнүүдээ ОХУ, АНУ, БНСУ, Мексик зэрэг улс орон, бүс нутагт борлуулдаг байна. Түүнчлэн халуун чинжүүний үйлдвэрлэл нь харьяа бүс нутгийнхаа ядуу өрхүүдийг ядуурлаас гаргахад чухал нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байгаа аж.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100