CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

216-р зам - Хятад Балбын худалдааг холбосон судас

08-14-2018 13:50

Түвдийн өөртөө засах орны Шигас хотын Жилон сяны хэсгээр өнгөрөх улсын зэрэглэлийн 216-р авто замын нийт урт нь 94 км байдаг бөгөөд Балба улс руу нэвтэрдэг юм. Энэ нь өндөр уул гүн хавцалын дундуур сүлжилдсэн асар бартаат зам. Далайн түвшнээс хамгийн өндөрт өргөгдсөн хэсэг болон хамгийн нам дор хэсгийнх нь зөрөө 1000 метр байдаг. 2015 онд Балбад болсон “4·25” газар хөдлөлтийн чичирхийлэл Түвдийн олонх газарт, Шигас хотын Жилон сянд хүртэл мэдрэгдэж байжээ. 216-р зам нь газарзүйн бэрхшээлтэй олон газрыг холбосон гавъяатай. Энэхүү томоохон бүтээн байгуулалттай Хятад улсын Төмөр замын 20 товчоо танилцаж бахдан биширч байсан билээ. Тус зам Хятад Балбын хооронд хилийн худалдааны шинэ гарцыг нээсэн юм. Хоёр улсын хилийн “Жилон” боомтын худалдааны хэмжээ 2015 оны “4·25” газар хөдлөлтийн үеэр 450 сая юань байсан бол 2017 оны байдлаар 2 тэрбум 845 сая юань болж өссөн байна. Өнөөдрийн байдлаар Жилон хилийн боомтоор жилд дунджаар 2 тэрбум тонны бараа бүтээгдхүүн дамжин өнгөрдөг ажээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100