CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

“Жангар” судлаачид Өвөр Монголд чуулав

08-14-2018 14:33

 

Олон улсын “Жангар” судлалын залуу эрдэмтдийн хурал ӨМӨЗО-ны Хөххотод боллоо.
Энэ сарын 12-13-ны өдрүүдэд болсон тус арга хэмжээнд таван улсын 13 их сургуулийн 30 гаруй судлаач оролцжээ. Мөн Олон улсын монгол судлалын холбооны ерөнхийлөгч, Унгарын эрдэмтэн Бирталан Агнеш, Японы аман зохиол судлалын нийгэмлэгийн дарга асан, доктор Огихара Шинко, Халимагийн Монгол өв соёлын олон улсын төвийн захирал Хабунова Евдокиа Еренженовна, ӨМИС-ын “Жангар” судлалын төвийн эрхлэгч Д.Таяа нарын нэр хүндтэй эрдэмтэд хүрэлцэн ирж илтгэл хэлэлцүүлсэн байна. Ийнхүү Жангар судлаач үе үеийн эрдэмтэд ирж судалгаа шинжилгээнийхээ талаар мэдээлэл хийсэн нь залуу судлаачдад ихээхэн өгөөжтэй зүйл болсон юм. Энэ удаагийн хурлыг Өвөр Монголын их сургуулийн “Жангар” судлалын төв, тус сургуулийн Монгол судлалын төвөөс хамтран зохион байгуулжээ.
Дашрамд сонирхуулахад, Монгол судлал түлхүү хөгжсөн Хятад, Орос, Унгар, Япон улсуудад Жангарын судалгаа идэвхитэй хийгдсээр ирсэн юм.

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100