CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад Америкийн одоогийн зөрчилдөөн хийгээд ирээдүйн хандлага

08-14-2018 13:39

Хятад Америкийн худалдааны сөргөлдөөн тус хоёр орны харилцаанд хэрхэн нөлөөлөх тухай янз янзийн өнгө аяс бүхий таамгууд яриа хэлэлцээний ертөнцөд газар авч байна. Хятад Америк улс дипломат харилцаа тогтоосон 40 жилийн хугацаанд хоёр орны харилцаа хамтын ажиллагаа дандаа дардан замаар яваагүй ч аливаа бэрхшээлийг даван туулсаар өнөөдөрт ирсэн билээ. Орчин цагт Хятад Америкийн харилцаанд бардам дээрэнгүй зан хийгээд хэн нэгийгээ дорд үзэх нь ямар ч утга учиргүй хэрэг юм. Харин ч үүний эсрэг, аль болох мэргэн бодлого, алсын хараа юу юунаас илүү чухал.
Хятад Америкийн харилцаанд “Харилцаа холбоог эрхэмлэх” болон “Хязгаарлан болгоомжлох” хандлага байсан гэдэг нь үнэн. 1979 оноос хойш хоёр орон улс төр, эдийн засаг, соёлын салбарт идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Мөн нийгмийн тогтолцоо, өрнө дорнын хүмүүсийн сэтгэхгүйн ялгаа, хөгжлийн зөрөөнөөс хамаарч хоёр улсын харилцаанд эргэлзэлзээтэй бүрхэг, учир битүүлэг үеүд ч тулгарч байсныг хэлэх нь зүйтэй. Гэсэн хэдий ч Америк худалдааны сөргөлдөөнийг ийнхүү үүсгэсэн нь Хятад улсын хөгжлийн бодлогыг хязгаарлах гэсэн хориг хэмээн ойлгогдож байна. Худалдааны иймэрхүү хориг арга хэмжээ авах нь Америкийн хувьд зуршил болсон ерийн үзэгдэл. Тиймээс үүнийг тойрох биш туулах шаардлага тулгарч байна.
Нөгөөтэйгүүр, Хятад Америкийн харилцаа хямралтай ч сайн сайхан жилүүд, дурсамжит үйл явдлуудаар дүүрэн цаг үе байсныг ч дурдах нь зайлшгүй билээ. Үүнээс хамгийн чухал нь харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг Хятадын тал байнга эрхэмлэж ирсэн. Энэ бол Хятад Америк хоёр улсын аль алины ашиг сонирхолд нийцэх, хамтын ажиллагааны гол хөшүүрэг байсан юм. Хамтын ажиллагаа бол хоёр орны хамтын сонголт билээ. 40 жилийн туршлага ч үүнийг нотолно. Цаашлаад энэ нь Хятад Америкийн харилцааны ирээдүйн гол хандлага гэдэг нь тодорхой .
Энэ удаагийн худалдааны сөргөлдөөнийг Америкийн тал үүсгэсэн. Хятад улсын хувьд тэдний зүгээс санал болгож буй энэхүү зүйлийг тэвчээр хүлээцтэйгээр хүлээж авсан. Худалдааны сөргөлдөөнд БНХАУ  “Сөргөлдөх сонирхолгүй. Гэхдээ энэ нь сөргөлдөхөөс эмээж буй хэрэг биш. Сөргөлдөөний эсрэг сөргөхөөс өөр гарц байхгүй” гэдгээ удаа дараалан илэрхийлж байсан. Хятад улс ямар ч улстай эхлэн сөргөлдөхгүй гэсэн байр суурьтай улс үндэстэн. Гэхдээ Америк сөргөлдөөны гохыг дарсан тохиолдолд Хятад улсын талаас хариу арга хэмжээ авах болно. Хятад улс ямар ч нөхцөлд хэлэлцээрээр зөрчил сөргөлдөөныг зохицуулахад бэлэн. Харин ямарч хэлбэрийн хэлэлцээр харилцан хүндэтгэх болон эрх тэгш байдлыг үндэслэдэг. Мөн олон улсын дүрэм зарчим болон итгэлцэлд суурилдаг. Нэг талын ашиг сонирхол, нэг талт үзэл бодол дээр суурилсан дарам шахалтан дор энэ зүйлс хийгдэх боломжгүй.
Өнгөрөгч 40 жилд Хятад улсын эдийн засаг хийгээд нийгмийн хөгжил салбар бүрт шинэчлэл өгөөжөөр дүүрэн байсан. Тиймээс бид одоо ямар ч хэлбэрийн сөргөлдөөн болон өрсөлдөөний эсрэг хангалтай арга хэмжээ авч чадна гэдгээ хэлэхэд итгэл төгөлдөр байна.
Нүдний өмнөх нөхцөл байдал, ирээдүйг тунгаахад, дэлхийн хамгийн хурдтай хөгжиж байгаа орны хувьд Хятад улс зөрчилдөөнийг улс төрийн мэргэн ухаан болон алсыг харааны үүднээс шийдвэрлэхийг чухалчилж байна. Хятад улсын гадаад худалдаанд Америктай хийж байгаа худалдаа 15 хувийг эзэлдэг. Хятад улс Америкаас бусад олон улстай худалдааны асар их ирээдүйтэй. Мөн Хятад улс дотооддоо ч асар том зах зээлтэй орон.
Хятад Америк хоёр том эдийн засгийн цогц хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь тус хоёр улс төдийгүй дэлхий нийтийн шаардлага. Дэлхийн эдийн засгийн байдал тогтворгүй, өөрчлөлт хувьслаар дүүрэн байгаа ч энх тайванч хөгжил дэвшил бол даян дэлхийн гол хандлага, хамтран ажиллах бол нийтлэг ойлголт юм. Хятад улсын санаачилсан хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогц бол өнөөдрийн дэлхийн хөгжлийн хандлагыг харж боловсруулсан бодлого бөгөөд Америкийн ард иргэдийн хүсэл тэмүүллийг ч багтаасан, эгнээ нь улмаас улам өргөжиж байгаа хөгжлийн гарц юм .
Хүчтэй салхи борооны дараа долоон өнгийн тод солонго гардаг. Бид дэлхийн эдийн засгийн шуургатай цаг үед амьдарч байгаа болохоор болгоомж сэрэмжтэй байх нь зайлшгүй ч аливаа зөрчлийг ухаалгаар даван туулах алсын хараатай байх хэрэгтэй. Мөн хандлагыг зөв задалж чаддаг байхыг цаг үе биднээс шаардаж байна. Хөгжил дэвшил хэзээд ялгуун урагштай байх албагүй ч салхи шуурга урагшлан дэвжиж байгаа хүмүүсийн тэсвэр тэвчээр, эрч зоригийг шалгаж дэмнэдэг.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100