CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Үлэг гүрвэлийн хамгийн их хүрээ бүхий мөр илрүүлжээ

08-13-2018 11:57

Хятад, Америк, Герман гурван улсын эрдэмтдээс бүрдсэн судалгааны багийнхан наймдугаар сарын 10-нд энэ талаар мэдэгдсэн байна. Тэд БНХАУ-ын Гүйжөү мужаас өнөөг хүртэл Хятадад олдсон үлэг гүрвэлийн мөрнүүдээс Юрийн галвын эхэн үед хамаарах хамгийн их цар хүрээтэй үлэг гүрвэлийн сүргийн мөр илрүүлжээ. Эдгээр мөрийг ижил бус цаг хугацаанд үлдээсэн гэж үзэж байгаа юм байна. Түүнчлэн энэ нь Хятадын Юрийн галавын эхэн үеийн үлэг гүрвэлүүдийн тархац хийгээд хувьслын судалгаанд онцгой ач холбогдолтой гэнэ.
“Юрийн галвын эхэн үеийн үлэг гүрвэлийн мөр бол маш ховор. Үүнээс өмнө Хятадад зөвхөн дөрөвхөн байсан. Тэдгээр нь Сычуань мужийн Гулинь, Зигон, Чунцины Дазү, Гүйжөү мужийн Бижиэ зэрэг газарт байдаг. Гэвч эдгээр мөр нь судалгааны шаардлага хангахгүй, тээвэрлэхэд хүндрэлтэй, цаг агаарын хэцүү нөхцөлд маш цөөхөн тоогоор байсан. Харин энэ удаагийн шинээр илрүүлсэн мөрнүүдийн хадгалалт сайн, тоо хэмжээ олон, судалгааны үнэ цэнэ өндөр” хэмээн эрдэмтэд ярьжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100