CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Хятадын сонин хачин

Дэлхийн зааны өдрийг тэмдэглэлээ

08-13-2018 11:34

Наймдугаар сарын 12-н бол дэлхийн зааны өдөр аж. Тэгвэл энэ өдрийг тохиолдуулан Хятадын Юннань мужийн Шишуан Баньна хэмээх Дай үндэстний өөртөө засах жөүд заанд зориулан олон арван үйл ажиллагаа зохион байгуулжээ. Тухайлбал, зааны парад, зааны “жимсний дайллага”, зааныг аврах “Ян Ню” зэрэг олон төрлийн агуулга бүхий үйл ажиллагаа болсон байна.
Сонирхуулахад, дэлхий даяар зааны өдрийг 2011 оноос тэмдэглэх болжээ. Энэ өдрийн зорилго нь зааныг хамгаалж, ашгийн төлөө алах, амьдрах орчныг нь сүйтгэхээс сэргийлэхэд оршдог аж. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100