CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Хөгжил дэвшил

“Самсунг” шинэ утсаа танилцууллаа

08-13-2018 15:17

 “Самсунг” корпораци “Galaxy Note -9” загварын ухаалаг гар утсаа албан ёсоор танилцууллаа. Энэхүү ухаалаг гар утас өнгөрсөн онд нээлтээ хийсэн “Note 8”-аас харагдах байдлын хувьд төдий ялгарахааргүй аж. 6.4 инчийн амолед дэлгэцтэй, 2.7 гигагерцийн найман цөмт үйлдлийн системтэй, нэг цэнэглээд бүтэн өдөр цэнэгээ барин ажиллах хүчин чадалтайг нь нээлтийн үеэр онцолжээ. Түүнээс гадна “Galaxy Note -9”-ийг нэгэн зэрэг хоёр төхөөрөмж цэнэглэх, утасгүй цэнэглэгч дагалдах гэнэ.
“Самсунг” корпораци энэ сарын сүүлчээр дэлхий даяар шинэ утсаа борлуулж эхлэх бөгөөд хар, хөх, шаргал өнгөний сонголттой байх аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100